Засгийн газраас “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит хувьцаат компанийн 2014-2021 оны хоорондох үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар нийтдээ 1.2 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг төрийн өмчид шилжүүлснээс хойш Засгийн газраас хяналт шалгалт хийсэн. Тэгвэл энэхүү хяналт шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрч 2014 оноос хойш 121 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй, 840 тэрбум төгрөгийн үнэ бүхий төмрийн хүдрийг хямд үнээр борлуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Мөн Засгийн газраас Монгол улсын харьяалал бүхий төмөр замуудыг нэгдсэн удирдлагад оруулахаар шийдвэрлэлээ. Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам компаниудыг нэгдсэн удирдлагад оруулснаар удирдлага менежментийн хувьд нэгдмэл болж нэгдсэн байдлаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
Төрийн өмчит нийт 34 аж ахуй нэгж байгаа юм. Эрдэнэс Монгол төрийн өмчит хувьцаат компанийн тухайд сүүлийн 15 жилийн хугацаанд ашигтай ажиллаагүй. Иймд төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, удирдлага болоод менежментийн хувьд нэгдмэл болгоно.