2023 оны 1-р сараас ХХОАТ -ын шаталсан бодлого хэрэгжиж эхлэх гэж байна. 10 сая хүртэлх төгрөгийн цалин орлоготой иргэдэд 10 хувь, 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь, 15-аас дээш хувийн орлоготой бол 20 хувийн орлогын татвар ногдуулж эхэлнэ. Шаталсан татварын бодлогод ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн нэг хүрэхгүй хувь нь хамрагдах юм байна. Учир нь манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдээс 1.3 мянган нь 10 саяас дээш цалин, орлоготой байна.
2023 оны төсөвт орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын асуудлыг тусгаж өгсөн. Одоогоор татварын тухай хуульд хувь хүний орлогын албан татвар 10 хувь байгаа. Харин он гараад цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлоготой нь уялдуулан нэмж тооцон албан татвар ногдуулах юм байна.
2023 оны 1-р сараас ХХОАТ-ын шаталсан бодлого хэрэгжихтэй холбоотойгоор дараах орлогод нэмэлт албан татвар ногдоно
Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогот
-үйл ажиллагааны орлого
-хөрөнгийн орлого
-хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого
-шууд бус орлого
-бусад орлого нь хамаарна.
Хувь хүний орлогын албан татвар ногдуулж буй улс орнуудын дийлэнх нь орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын бодлого хэрэгжүүлдэг байна.