Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ дахь АН-ын гишүүдийн зүгээс бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн гэдгээ хэллээ

АТГ-аас зарласан нүүрсний хэрэгт холбогдогсдын нэрсийн дунд Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон хоёр гишүүний нэр мөн орсон юм. УИХ-ын гишүүн Д.Бат-эрдэнэ, А.Адьяасүрэн нар өчигдөр нээлттэй сонсголын үеэр өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Бат-эрдэнэ, А.Адьяасүрэн нар мэдэгдэлдээ нүүрсний хэрэгт нэр холбогдсон ч гэсэн одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагад шалгуулсан зүйл байхгүй. УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэж мэдэгджээ.

Ийнхүү нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнууд буюу УИХ-ын 7 гишүүн өөрсдийгөө нүүрсний хулгайн хэрэгт буруугүй гэдгээ албан ёсоор илэрхийлээд байна.