Өнгөрөгч 12-р сарын 31 ний өдөр төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг харьяаллын бус учраас хүлээн авах боломжгүй гэж Өргөө Амаржих газар яаралтай тусламж үзүүлэхээс татгалзсан талаар иргэн бичлэг хийн олон нийтийн сүлжээнд тавьсан юм. Улмаар жирэмсэн эмэгтэй дүн өвлийн хүйтэнд машин дотор амаржсан байна. Энэ асуудалд Өргөө Амаржих газраас мэдэгдэл хийхдээ төрөх үйл явц нэгэнт эхэлчихсэн байсан учраас машинд нь төрүүлсэн. Харьяаллын бус гэж буцаасан зүйл огт байхгүй гэх тайлбарыг өгсөн юм.
Иргэн яаралтай тусламж үйлчилгээг өөрт ойр аль ч шатлалын эмнэлгээс харьяалал харгалзахгүй авах эрхтэй гэж Эрүүл мэндийн тухай хуульд заасан байдаг байна. Харин иргэд эмнэлгийн байгууллагууд энэхүү хуулийг хэрэгжүүлдэггүй орон нутгийн болон түр оршин суух хаягтай иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг гэсэн юм.
Салбарын яамны зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээг иргэн бүрт хүргэх зорилгоор гүйцэтгэлийн үнэлгээгээр төсвөө бүрдүүлдэг болсон. Ингэснээр тухайн байгууллагын төсөв нэмэгдэх боломжтой болсон юм. Хууль журмынхаа дагуу өвчтөнд Эрүүл мэндийн байгууллага харьяалал харгалзахгүй тусламж үзүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.