Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн байна. Уг хуулийн төсөлд олон жил гацаад байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн шинэчлэлүүд багтаж байгаа юм. Тэгвэл уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн шинэчлэлийг тусгах шаардлагатай гэж УИХ-ын цөөнхийн зүгээс үзсэн байна.

Нийгмийн даатгалын сан нь олон жил алдагдалтай явж ирсэн юм. Энэхүү алдагдлыг арилгах, тэтгэврийн шинэчлэлийг хийх Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганд дэмжсэн юм. Хуулиар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан юм. 

Тэтгэврийн сангийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай, бие даасан, өвлөгддөг байх ёстой юм. Мөн Нийгмийн даатгалын салбарт тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай бөгөөд олон жил хуримтлагдсан алдагдал болоод өвлөгддөг тэтгэврийн тогтолцоонд шилжих шаардлагатай юм.