Олон улсад соёлын ойлголтыг өргөн утгаар нь хоёр хуваан авч үздэг байна. Улс үндэстний түүх дамжин ирсэн уламжлалт соёл, нөгөө нь хүмүүс оршин буй газартаа зохицож амьдрах соёл буюу хотын соёл. Тэгвэл иргэд хотын соёлыг юу гэж ойлгодог вэ?
Жолооч нар авто замын хөдөлгөөнт оролцох, гудамж талбайд хоорондоо харилцах үедээ соёлтой байх нь хотын соёл гэж тодорхойлж байна. Мөн хогоо ил хаяхгүй байх нь ч соёлд тооцогдоно гэдгийг иргэд хэлж байсан юм.
Тэгвэл хотын соёл гэдэг нь нийлмэл хэв шинжтэй, хамтын ажиллагааны үндсэн дээр бий болох элементүүдийн нэгдэлийг хэлнэ гэж ЮНЕСКО-оос тодорхойлжээ. Иргэд хогоо хаяхгүй байх, хотын гудамж талбайд зүй зохисгүй үйлдэл гаргахгүй байх зэрэг соёлын энгийн ойлголтуудыг дадал болгон хэвшүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас хот төлөвлөлт нь эдгээр соёлын зөв дадалыг дэмжих орон зай боломжийг нь бүрдүүлэх шаардлагатай байдаг байна.
Мөн хотын соёлын элментүүдийг тодорхойлхын тулд оролцогч талуудын үндэсний хэлэлцүүлэг, шинжлэх ухааны үндслэлд суурилсан судлаачдын дүгнэлт, оролцоо чухал гэдгийг мэргэжилтэн хэлж байна.