Х.Баттулга: С.Баярцогт, Д.Ганзориг нар хууль зөрчсөн гэж үзэж байна

Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон байна. Тэрбээр Сангийн сайд асан С.Баярцогт, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон байна. Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох гурван шатны шүүхийн тогтоол болох

  • Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7-р сарын 17-ны өдрийн 507-р шийтгэх тогтоол
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 3-ны өдрийн 14-ийн 54-р магадлал
  • Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 онын 5-р сарын 19-ний өдөр 238-р тогтоол зэрэг нь Эрүүгийн хуулийн 40.8-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон байна.