Хууль, шүүхийн байгууллагын хүсэлтийг шууд арилжааны банк биелүүлдэг гэв

Үндсэн хуульд зааснаар хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглодог. Гэвч Арилжааны зарим банк тухайн иргэнд мэдэгдэлгүйгээр дансыг нь битүүмжилсэн асуудал гарсан талаар иргэн манай редакцад хандсан юм.

Сүүлийн үед иргэдийн данснаас zarim Арилжааны банк мэдэгдэл хүргүүлэлгүйгээр мөнгө гуйвуулж хасах, битүүмжлэх гэх мэтээр хувийн данс руу халдах асуудал гарч байна. Хохирогч иргэн Гансүх нь компанийн хувьцаа эзэмшигч ба түүний хувийн дансанд Арилжааны банк халдаж, өөрт нь мэдэгдэлгүйгээр 20 гаруй сая төгрөгийг битүүмжилсэн байна.

Угтаа бол тухайн хууль шүүхийн байгууллага дээр процессын алдаа гарсан. Тодруулбал, хувьцаа эзэмшдэг  компанид асуудал үүссэн байхад хувьцаа эзэмшигч иргэний хувийн дансыг нь битүүмжилсэн байна. Үүнтэй холбоотойгоор банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг, иргэд хувийн мэдээллээ хамгаалахын тулд юунд анхаарвал зохих талаар холбогдох албаны зүгээс тодрууллаа.

Тэгвэл Хаан банкны зүгээс тухайн иргэний нэвтрэх нэр, нууц үгийг мэдэх аргагүй учраас харилцагчдын мэдээллийг алдана гэсэн ойлголт байхгүй. Харин хууль шүүхийн байгууллагаас тухайн иргэнтэй холбоотой санал гомдол ирсэн тохиолдолд иргэнд урьдчилж мэдэгдэлгүйгээр хүсэлтийг нь биелүүлдэг байна.

Уг асуудлыг  хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг манай редакц эрхэг мэдээлэх болно.