Хунтайж Харригийн ном нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 3.2 сая хувь борлогджээ

Их Британийн хунтайж Харригийн “Spare” дурсамж ном худалдаанд гарсан эхний долоо хоногтоо дэлхий даяар 3.2 сая гаруй хувь борлогдсон талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Түүний ном бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай Дурсамж номуудын нэг болох төлөвтэй байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Харригийн Дурсамж ном зөвхөн АНУ-ын хэмжээнд 1.6 сая хувь борлогдсон байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “A promised land” хэмээн номын эхний долоо хоногийн борлуулалттай дүйцэхүйц үзүүлэлт болсон байна.

Их Британид “Spare” ном худалдаанд гарсан эхний өдрөө цаасан хэвлэл, электрон, аудио хувилбараар нийтдээ 400 мянган хувь зарагдсан талаар эх сурвалжууд өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.

Харригийн Дурсамж ном борлуулалтаараа уран зохиолын бус сэдэвтэй номын дээд амжилтыг эвдэх магадлалтай байгаа бол “Harry potter” зохиолын 2007 онд худалдаанд гарсан сүүлийн боть номоос хойш нэг ч ном худалдаанд гарсан эхний 24 цагт 10 саяас дээш хувь борлогдоогүй хэвээр байна.