АНУ-ын Лос-Анжелес хотноо цагаан сарын баяр тэмдэглэж байх үеэр буудуулж амиа алдсан хүний тоо 11-т хүрчээ

АНУ-ын Лос-Анжелес хотын төвөөс зүүн тийш 16 км зайд орших нэгэн бүжгийн клубт энэ сарын 21-ний өдөр зэвсэгт халдлага гарсан байна. Тус халдлагын улмаас 5 эмэгтэй, 5 эрэгтэй амь үрэгдэж, 10 хүн шархадсан гэж эрх баригчид даваа гарагт мэдээлсэн.

Тэгвэл энэ сарын 24-ний байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 11-т хүрснийг холбогдох албанаас мэдээллээ. Хуулийн байгууллагаас мэдээлснээр хэргийн сэжигтэн 72 настай, ази гаралтай эрэгтэй болохыг тогтоосон байна. Түүний халдлага үйлдэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Хөндлөнгийн гэрчүүд сэжигтнийг маш сайн бүжигчин байсан төдийгүй тус бүжгийн клубт зохион байгуулагддаг аливаа үйл ажиллагаанд тогтмол оролцдог байсан талаар Ройтерс агентлагт ярьжээ.

Халдлага гарснаас хойш 12 цагийн дараа сэжигтэн цагаан өнгийн дунд оврын тээврийн хэрэгсэл дотроо амиа хорлосон байдалтай олдсоныг Лос-Анжелес хотын цагдаагийн албанаас мэдээлжээ.