Их Британи хүү гурван настайдаа уншиж, тоолж сурснаар “Mensa” нийгэмлэгийн  хамгийн залуу гишүүн болжээ

Гурван настай Их Британи хүү Тедди Хоббс өөрөө бие даан уншиж, бичиж сурснаар Дэлхийн оюуны өндөр чадамжтай хүмүүсийн “Mensa” нийгэмлэгийн хамгийн залуу гишүүнээр тодорчээ. Тэрээр долоон хэлээр уншиж, тоолж чаддаг гэдгийг тус нийгэмлэгийн мэргэжилтнүүд мэдэгджээ.

Хүүгийн ээж Ройтерс агентлагт мэдээлснээр Тедди цар тахлын он жилүүдэд гэртээ хөл хорионд байх үедээ телевизийн сувгуудаар гарч буй бага, дунд ангийн хичээлийн хөтөлбөрүүдийг ихэд сонирхон үздэг байжээ. Мөн тэрээр хүүгээ уншиж, тоолж сурсныг саяхныг хүртэл мэдээгүй төдийгүй энэ талаар сонсоод ихэд цочирдсон юм байна.

Тедди Хоббсыг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар мэргэжилтнүүдэд хандах үеэр онцгой чадвар нь ил болсныг эцэг эх нь ярьжээ

Тэдди гурван нас, долоон сартайдаа компьютерын ард нэг цаг орчим хугацаанд сууж, тархины чадавхаа мэргэжилтнүүдээр үнэлүүлжээ. Мөн тэрээр “Mensa” нийгэмлэгийн IQ тестийн 160 онооноос 139-ийг авч чадсан байна.

Өмнө нь АНУ-д хоёр настай гоц ухаантай хүүхэд бүртгэгдэж байсан ч Нийгэмлэгийн гишүүн болох шалгуурт хараахан тэнцээгүй талаар мэргэжилтнүүд ярьжээ.

“Mensa” бол онцгой өндөр IQ үнэлгээтэй хүмүүсийг нэгтгэдэг Дэлхийн хамгийн эртний түүхтэй байгууллага юм байна.