Кишида Фүмио: Японы Засгийн газар ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахыг эрмэлзэж байна

Лхагва гарагт Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ОХУ эзлэн түрэмгийллээ эхлүүлснээс хойш Токио - Москвагийн харилцаа түүхэн дэх хамгийн хүнд үед байгааг онцолжээ. Мөн тэрээр хэдийгээр нөхцөл байдал хүндэрсэн ч Японы Засгийн газар ОХУ-ын эрх баригчидтай газар нутгийн маргаанаа шийдвэрлэх, найрамдлын гэрээ байгуулах бодлогоо тууштай баримтална хэмээсэн байна.

"Украины эсрэг оросын түрэмгийллийн улмаас Япон-Оросын харилцаанд хүнд нөхцөл байдал үүссэн ч Япон улс газар нутгийн асуудлыг шийдвэрлэх, найрамдлын гэрээ байгуулах бодлогоо тууштай баримталсаар байх болно" гэдгийг Кишида Фүмио мэдэгдэлдээ онцолсон байна.

Украинд халдан довтолсонтой нь холбогдуулан Японы эрх баригчид ОХУ-д дангаар хориг арга хэмжээ авсны дараа хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах асуудлаар Токиотой хийж байгаа яриа хэлэлцээг зогсоож байгааг ОХУ-ын Гадаад хэргийн яам 2022 оны 3-р сард мэдэгдсэн юм. Мөн ОХУ-ын эрх баригчид Курилийн Өмнөд арлуудад аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулах тухай яриа хэлцээнээс гарч, Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын салбар хоорондын яриа хэлэлцээний түншийн статусыг нь сунгахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

20-р зууны дунд үеэс хойш Орос, Япон хоёр улсын эрх баригчид энхийн гэрээ байгуулахын тулд яриа хэлэлцээ хийсээр байсан юм. Өмнөд Курилын арлуудын эзэмшлийн асуудал тус хоёр улсын маргааны гол сэдэв хэвээр байсаар байна. 1945 онд Архипелаг арлыг дайны нөхөн төлбөр болгон ЗХУ-д шилжүүлсэн. Харин Японы тал Итуруп, Кунашир, Шикотан болон хүн амгүй хэсэг арлуудыг эзэмшиж байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам Москвагийн арлуудын бүрэн эрхт байдал нь олон улсын эрх зүйд тусгагдсан буюу тусгай эрхзүйн тогтолцоогоор хамгаалагдсан бөгөөд үүнд эргэлзээ төрүүлэх, үгүйсгэх боломжгүй гэж удаа дараа мэдэгдээд байна. Мөн тус арлуудаар дамжин өнгөрөх усан замын тээврийн асуудал нь хоёр улсыг эвлэрлийн гэрээ байгуулахад мөн саад тотгор болоод байна.