Манай улсад музейн зориулалтаар баригдсан, үндсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа 6 барилга байдаг. Эдгээрийн нэг нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей. Музей нь 1600 орчим үзмэртэй. Үүний 1260 нь Ардын хувьсгалын түүхэн баримт, үзмэрүүд байна.
Уг музей 1971 онд ашиглалтад орсноос хойш үзмэрүүдийг сэргээн засварлах ажил хийгдээгүй байжээ. Харин энэ онд музейн сэргээн засварлагдах үзмэрүүдийг шинжилж гэмтлийн тодорхойлолт гаргах, ангилан ялгах, газар дээр нь сэргээн засварлалт хийх боломжтой үзмэрүүдийг сэргээн засварлах ажил хийгдсэн байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Соёлын Өвийн Үндэсний Төвийн захирлын тушаалаар тус төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газар, Сэргээн засварлах газрын мэргэжилтнүүд “Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей”-н үзмэрт сэргээн засварлалт хийжээ.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейгээр жилдээ 1600 гаруй хүнд үйлчлүүлдэг. Ардын хувьсгалын ялалтын тухай түүхэн зургууд, мөн дөрвөлжин сүмийн үүднээс галлаж байсан максим пулемёт, жанжин д.сүхбаатар, маршал х.чойбалсан нарын болон ардын хувьсгалын ялалтад гарамгай үүрэгтэй оролцсон дөрвөн хороон даргын хэрэглэж явсан эд зүйлс зэрэг нь үзмэрүүдийн гол байр суурийг эзэлдэг байна.