Он гарснаар ГССҮТ-д цас, мөсөн дээр халтирч гэмтсэний улмаас яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчийн тоо 1391-т хүрчээ

2022 онд 153 мянга 365 хүүхэд ГССҮТ-д осол гэмтэлд өртсөн гэх шалтгаанаар ханджээ. Үүнээс 56 хувь нь буюу 18 мянга гаруй хүүхэд цана чарганаас унаж бэртэл гэмтэл авсан байна.

Энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хужирбулан орчимд есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа шон мөргөж эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг гарсан. 2023 он гарснаас хойш ГССҮТ-д цас мөсөн дээр халтирч, унаж гэмтсэний улмаас яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчийн тоо 1391-т хүрсэн байна.

Иргэд зориулалтын бус газарт стандартын шаардлага хангаагүй чаргаар гулгадаг. Улмаар шон мөргөх хоорондоо мөргөлдөх, чарга нь гуя руу нь зоогдох зэрэг гэмтэл бэртэлд өртдөг байна. Улмаар аарцаг нуруу, хөл гартаа хүнд болон хүндэвтэр гэмтэл авах тохиолдол их гарчээ.

Манай улсад иргэд аюулгүй орчинд гулгахад зориулагдсан тусгай байгууламжийн хүртээмж муу байдаг. Нийслэлийн хэмжээнд цана чаргаар гулгах орчныг бүрдүүлсэн ердөө ганц л байгууллага байдаг байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж ямарваа нэгэн осол гэмтэлд өртөх сэргийлэх нь чухал байна.