Сар шинийн баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд ахмадууд тэтгэврийн зээл авах нь нэмэгдсэн байна. Урт хугацааны зээл авсан ахмадууд дараагийн саруудад хэрэглээний мөнгөгүй болж санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд ордог талаар зарим ахмадын төлөөллүүд хэлж байна
Манай улсад нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 480.480 орчим мянган ахмад настан байна. Эдгээр ахмад настнуудын дийлэнх нь сар шинийн баяртай холбогдуулан тэтгэврийн зээл авдаг байна. Тэтгэврийн зээл авснаар зээлтэй хугацаандаа санхүүгийн хүндрэлд орж бусдаас санхүүгийн тусламж авдаг байна.
Харин тэтгэврийг 100 хувь барьцаалалгүй 70 хувиар барьцаалж зээл авах нь санхүүгийн эрсдэлийг бууруулдаг байна. Арилжааны банкууд ахмад настанд тэтгэврийн зээл олгохдоо дунджаар 1.6 хувиар хүү боддог нь өндөрт тооцогддог байна.
Манай улсад дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монголчуудыг эдийн засгийн тооцоолол муу гэж дүгнэжээ. Тиймээс иргэд ямар ч нөхцөлд ашиглахад зориулж мөнгө хуримтлуулах нь чухал байдаг байна.