Орчин үед техник, технологи хөгжиж илүү хотжиж байгаа ч нүүдэлчин Монголчуудын түүх, ёс заншил нь дэлхийн бусад улс орноос ондооших нэгэн илэрхийлэл гэдгийг уран бүтээлчид онцолж байсан юм. Тийм ч учраас илүү Монгол ахуйг харуулахыг зорьсон бүтээлийн үзэсгэлэнгээ мэдрэмж гэж нэрлэжээ. Уг үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн танхимд 2-р сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм байна.
Үндэсний уран хатгамал нь Монгол улсын соёлын биет бус өвд тооцогддог. Торго, арьс, эсгийн дээр урлах зэргээс шалтгаалан нийтдээ 200 гаруй уран хатгамалын төрөл байдаг байна. Тэгвэл уг соёлын биет бус өвийг олон нийтэд таниулан, сурталчлах шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд хэлж байна.
Уламжлалт уран хамтгамалын зүү ороох, саа дарах, зоосон ширээний сүлжмэл, зээгт наамал зэрэг 200 гаруй төрлөөс 70 орчмыг нь уран хатгамалчид хэрэглэдэг байна. 1980-аад онд уран хатгамалын өвлөн уламжлагчид ховордоод байсан бол өнөө цагт харьцангуй олширчээ. Харин уг соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, олон улсад гаргах шаардлагатай гэдгийг онцолж байна.
Манай улсын үндэсний уран хатгамал тэр дундаа зүү ороох оёдол нь зуун хувь гар урлал гэдгээрээ илүү үнэ цэнтэйд тооцогддог байна.
Тэгвэл уран хатгамалчдын бүтээлийг олон таниулах, өвлөн уламжлагчдыг дэмжих зорилгоор богд хааны ордон музейд гайхамшигт өв соёл-монгол уран хатгамал үзэсгэлэнг энэ сарын 17-ныг хүртэл дэлгэжээ.