Насанд хүрсэн хүний шүлсэнд дунджаар 700 төрлийн нян бактер байдаг

Насанд хүрсэн хүний шүлсэнд дунджаар 700 төрлийн нян бактер байдаг байна. Бага насны хүүхдийн дархлаа бүрэн тогтоогүй байдаг тул амьсгалын зам, хоол боловсруулах эрхтний өвчин, арьсны харшил үүсгэх, чих хамар хоолойн өвчинд өртөмтгий болгох зэрэг эрсдэлтэй байдаг. Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд золголт хийхдээ томчуудыг бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж бас уриалж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд золголт хийхдээ бага насны болон нярай хүүхдийг үнсэх нь олон төрлийн халдварт өвчин халдаах эрсдэлтэй байдаг байна. Тиймээс ахмад настнууд бага насны хүүхдийн духан дээр үнэрлэн золгодог. Хүүхдийн духан дээр үнэрлэснээр оюун ухаан хурц болно гэж бэлгэддэг талаар ахмад настнууд хэлж байна.

Насанд хүрсэн хүний шүлсэнд дунджаар 700 орчим нян бактер байдаг байна. Эдгээр нь амны хөндийд нуугдмал хэлбэрээр оршиж шүлс, амьсгалаар гадагшилдаг байна. Улмаар бага насны хүүхдийг үнсэхэд халдвар нь тархаж хүүхдийг өвчлөлд хүргэдэг болохыг мэргэжилтнүүдийн зүгээс мэдээлж байна. Мөн зарим тохиолдолд хүүхдэд амиа алдах тохиолдол ч гардаг байна. Тиймээс бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.