2-р сарын 21-ны өдөр Нийслэлд замын цагдаагийн 1000 гаруй алба хаагч замын хөдөлгөөнд зохицуулалт хийсэн байна

Нийтээр амрах баярын өдрүүдэд цаг наргүй албан үүргээ гүйцэтгэсээр байдаг хүмүүс бол цагдаагийн алба хаагчид юм. 2-р сарын 21-ны өдөр Нийслэлд Замын цагдаагийн 1000 гаруй алба хаагч замын хөдөлгөөнд зохицуулалт хийж дүрэм журмыг хэрэгжүүлж байна. Тэдгээрээс манай сурвалжлагч замын цагдаагийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байгаа Цагдаагийн ахмад Ц.Эрдэнэбатыг онцлон сурвалжилжээ.

Ц.Эрдэнэбат нь 21 дэх жилдээ замын цагдаагийн байгууллагад ажиллаж энэ жил тэтгэвэртээ гарах юм байна. Цагдаагийн байгууллага нь баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд ажилладаг онцлогтой юм. Тэрээр дүн өвлийн хүйтэнд 8 цагийн хугацаанд гадаа зогсож  ажлаа хийдэг ч   даарч байгаагаа ч анзаардаггүй хэмээн ярьсан юм. Тэрээр хүүхэд наснаасаа эхлэн цагдаа болох мөрөөдөлтэй байжээ. Түүний гэр бүлийн хүн ч  мөн адил цагдаагийн албан хаагч юм. Түүнийг ажил үүргээ гүйцэтгэх үед зарим иргэд эсэргүүцэл илэрхийлдэг боловч асуудлыг хялбараар шийдэж зохицуулж ажилладаг байна. Тэрээр замын цагдаагийн албанд шинээр элсэж байгаа залууст ард иргэддээ зөв боловсон хандаж эрхэлсэн ажлаа үнэнч шударга хийх нь чухал талаар хэлж байсан юм.