95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүдийг танилцуулжээ

Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаргийн орой зохион байгуулагдсан 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүдийг Ройтерс агентлаг танилцуулжээ. Энэ удаагийн шагнал гардуулах ёслол нь сэтгэл догдлуулсан мөчүүдийг багтаасан, олон шилдэг жүжигчид гэнэтийн эргэн эрэлтийг хийсэн гайхалтай шагнал гардуулах ёслол болсныг шүүмжлэгчид онцолж байна.

Хамгийн түрүүнд “Индиан Жонс”, “Мөхлийн сүм” кинонуудад хамтран тоглож байсан хослол болох Харрисон Форд, Ки Ху Куан нар шагнал гардуулах ёслолын тайзнаа эргэн уулзсан нь онцлох мөчүүдийн нэг байлаа. Жүжигчний замналаа түр хугацаанд завсарлуулаад байсан Ки Ху Куан “Everthing Everywhere All At Once” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн юм.

Тэгвэл хэвшмэл байдлыг эвдэж нүүрээ будалгүй, жинсэн өмд, хар подволк өмсөн тайзан дээр уран бүтээлээ толилуулсан дуучин Lady Gaga-г шүүмжлэгчид онцолжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг хувцсаар далдлах боломжгүй гэх тайлбарыг сэтгүүлчдэд өгсөн байна.

Оскарын шагнал гардуулах ёслолын ээлжит онцлох үйл явдал нь Jimmy Kimmel гурав дахь удаагаа Академийн тайзнаа эргэн ирсэн нь байлаа. Тэрээр “хэрвээ энэ танхимд байгаа хэн нэгэн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд танд шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг гардуулж, 19 минутын үг хэлэх эрх олгоно” хэмээн хошигножээ. Түүнчлэн Jimmy Kimmel “намайг алгадах хүн байвал, тайзан дээр бус гудамжинд учраа олох нь илүү дээр” гэдгийг хэлсэн байна.