Б.Бат-эрдэнэ: Богдхан уулын Дархан цаазат газар 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш газар олгоогүй

Богдхан уулын дархан цаазат бүсэд газар эзэмших эрхийн зөвшөөрөл олгосон талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр хууль бусаар газар олголт хийгээгүй зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр тодорхой заалтын дагуу  Дархан цаазат газар, газар олгохыг зогсоосон байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нэр бүхий олны танил хүмүүст газар бэлэглэсэн, тусгай зөвшөөрөл олгосон асуудалд хариулт өгсөн юм. Тэрээр хэлэхдээ  тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй зарим сайд нарын үед тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж, зориулалтын бусаар газар олгосон байсан . Үүнийг Авлигатай тэмцэх газраас шалгуулахад  680 газар ашиглагчтай холбоо бүхий асуудал ирсэн байна.

Мөн Зайсангийн уугуул иргэдийн газар олголттой холбоотой маргаантай асуудал байгаа юм. Тухайн бүс нутагт амьдарч байгаа айл өрхийн иргэн бүр тусдаа газар авах хүсэлтэй байсан тул уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Улмаар Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр газар олголт зогсож 2023 оны 1-р сарын 1-ээс хойш газар олгоогүй байна.