Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй

УИХ-ын өнгөрсөн намрын чуулганы үеэр хэд хэдэн УИХ-ын гишүүд авлигын гэмт хэрэгт нэр холбогдсон. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон зургаан УИХ-ын гишүүнийг АТГ-аас яллагдагчаар татаад байгаа бөгөөд зарим гишүүний УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргаад байгаа юм. Тэгвэл ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Мөнхбатыг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг хэлэлцэхээр болсон байна.

Авлигатай тэмцэх газраас нэр бүхий зургаан УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татсан тухай мэдээлсэн. Үүнд:

  • А.Адъяасүрэн авлига өгөх гэмт хэрэгт
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон
  • УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн дээрх гурван гишүүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа юм. Харин нэр холбогдсон зарим УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлж байна.

Харин зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтарт хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас явуулж байгаа талаар мэдээлсэн бөгөөд түүний тухайд нүүрсний хэрэгт холбоогүй гэдгийг мэдэгдсэн юм.

Нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон УИХ-д суудалтай ман-ын гишүүдийн талаар УИХ дахь ман-ын бүлгийн даргаас тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.

Үүссэн нөхцөл байдлаас үзэхэд энэ хаврын чуулганаар хэд хэдэн уих-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх магадлал байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас эхлүүлэн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын дарга чуулганыг нээхдээ хаврын ээлжит чуулган бүхэлдээ авлигын эсрэг чуулган байх болно гэдгийг онцлоод байгаа юм.