Засгийн газрын хуралдаанаар

Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди өөрийн хүсэлтээр "Оюу Толгой" компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн. Тэгвэл өчигдар Засгийн газрын хуралдаанаар "Оюу Толгой" компанийн Монгол талын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд Жамбалдоржийн Таныг  нэр дэвшүүлсэн байна.

"Оюу Толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гурван удаа дараалж сонгогдсон Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Багабанди өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Жамбалдоржийн Таныг ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлсэн байна.

Жамбалдоржийн Танын тухайд 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр, Оксфордын их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Харин ажлын туршлагийн тухайд Австрали улс дахь Рио Тинто компанид бизнесийн шинжээч, Оюу Толгой компанид төслийн шинжээчээр тус тус ажиллажээ.

“Оюу Толгой” ХХК нь удирдах зөвлөлийн найман гишүүнтэй. Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн өмнөөс компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогын чиглэлийг тодорхойлдог байна.