Монгол улсад 1500 орчим аутизмын эмгэгтэй хүүхэд байдаг гэсэн албан бус судалгаа бий. Аутизм гэдэг нь нийгмийн харилцаанд оролцох, хэл яриа, бусад аргаар харилцах чадварт нөлөөлдөг, давтагдмал үйлдэл, хязгаарлагдмал сонирхлоор тодорхойлогддог төрөлхийн эмгэг юм. Энэхүү эмгэг нь эрт болон хожуу үед илрэхээс шалтгаалаад эмчилгээ заслын үр дүн харилцан адилгүй гардаг байна.
Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, хэл яриа ба зан авирын бэрхшээлээр илэрдэг эмгэг юм. Энэхүү өвчин нь хүнд, хөнгөн шинж тэмдгээрээ хоорондоо ялгаатай. Аутизмын шинж тэмдэг нь зургаан сартайгаас эхлэн ажиглагддаг бөгөөд хэрэв хүүхэд нэг үйлдлээ олон дахин давтах, юмсыг удаан хугацаанд ширтэж байвал энэ нь өвчний эхэн үеийн шинж тэмдэг юм. Өнгөрөгч 2022 онд сэтгэцийн эрүүл мэндийн хүүхэд өсвөр үеийн клиникт 700 гаруй хүүхэд аутизмын эмгэгээр оношлогджээ.энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 3 дахин их үзүүлэлт юм байна.
Тус эмгэг нь хүүхэд бүрд өөр хэлбэрээр илэрдэг тул сэргээн засах эмчилгээ үйлчилгээ хийдэг ч үр дүн харилцан адилгүй гардаг байна.тиймээс хүүхдийг нийгэмшүүлэхэд эцэг эх багш зэрэг бүхий л хүн хамтран ажиллах нь х чухал юм байна.зарим тохиолдолд хүнд хэлбэрийн эмгэгтэй хүүхдүүд төгсөөд үргэлжлүүлэн сурах орчин нөхцөл бүрдээгүй тул улиран сурах тохиолдол их байдаг байна.
Сүүлийн жилүүдэд энэхүү эмгэг нь ихээр илрэх болсон нь техник технологийн хөгжлөөс шалтгаалж байгааг багш мэргэжилтнүүд хэлж байсан юм.учир нь хөдөө орон нутагт энэ төрлийн эмгэг харьцангуй бага оношлогддог байна.