Турк, Орос, Украины Батлан хамгаалахын дэд сайд нар баасан гарагт Истанбул хотноо уулзах төлөвтэй байна. Сайд нар энэ сарын сүүлээр дуусгавар болох Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх хэлэлцээрийг сунгах асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Энэ талаар Украины Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн бөгөөд Орос, Украины эрх баригчид уулзалтыг зохион байгуулах Туркийн санаачилгыг нааштайгаар хүлээж авсныг тэрээр мэдэгджээ.
Уулзалтын үеэр талууд олон асуудал, тэр дундаа Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг сунгах асуудлыг хөндөх юм байна. Энэхүү хэлэлцээр нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, түүнчлэн хоол хүнсний тусламж хэрэгтэй байгаа улс орнуудын хувьд маш чухал учир гэрээг сунгах зайлшгүй шаардлага байгаа юм.
2022 оны 2-р сард Орос, Украины дайн эхэлсний дараа Украины үр тариаг Хар тэнгисийн гурван боомтоор дамжуулан тээвэрлэх гэрээ хэлэлцээрийг НҮБ, Туркийн зуучлалаар дайтагч талууд байгуулсан юм. Мөн ачаа тээвэрлэлтэд хяналт тавих зорилгоор гурван улс болон НҮБ-ын төлөөлөл бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулагдсан нь одоо Истанбулд байрлан ажиллаж байгаа юм байна.