УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үүний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд төслийн талаар илтгэл тавьж гишүүдийн асуултад хариулсан байна.
УИХ-ын гишүүдийг 152 болгох, үлдсэн 76-г нь тойргоос, 76-г нь жагсаалтаар сонгогдох заалт бүхий холимог сонгуулийн тогтолцооны системийг багтаасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд хийлээ.
Түүнчлэн геополитик хурцадмал нөхцөлд шилжиж байгаа цаг үед нэг гишүүнд ирэх эрх мэдлийг бууруулж Парламентад олон намын төлөөлөл сонгогдох шаардлага тулгарсныг Ерөнхий сайд онцоллоо.
Мөн холимог сонгуулийн тогтолцоонд шилжсэнээр тойрог усалдаг биш нэгдсэн бодлого хэрэгжүүлдэг Парламенттай болно гэж үзэж байна. Ингэснээр 5000 ам.долларт хүрээд байгаа нэг хүнд ногдох ДНБ 10.000 ам.долларт хүрэх боломжтой гэж тооцоолжээ.
Эхний хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүд ирэх даваа гаргаас тойрогтоо ажиллах бөгөөд иргэдийн саналыг тусгаж дахин гурван удаагийн хэлэлцүүлэг хийнэ. Түүнчлэн ҮХНӨ-ийн төслийг 6-р сарын 10-ны дотор хэлэлцэж батлах боломжтой гэж мэдээллээ.