НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэмэгдүүлэх нь төсөвт орж ирэх татварын орлогыг бууруулах эрсдэлтэй

НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлж, сугалааг болиулах саналыг иргэдийн зүгээс гаргадаг. Тэгвэл энэ зохицуулалтыг хийвэл төсөвт орж ирэх татварын орлого буурч, төсвийн эх үүсвэр багасна гэж албаныхан тайлбарлаж байна.

Олон улсын хэмжээнд НӨАТ-ын орлого нь нийт төсвийн орлогынхоо 30-35 хувийг эзэлдэг байна. Харин манай улсын төсвийн орлогын 24-27 хувь нь НӨАТ-аар орж ирдэг юм. Тухайлбал, 2022 онд гэхэд л улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн  НӨАТ орлого төвлөрчээ. Үүнээс харвал НӨАТ нь төсвийн орлогод онцгой хувь нэмэртэй. Үүнээс гадна татварын туршлага багатай манай улсад НӨАТ-ын сугалаагаар дамжуулан иргэдийг идэвхжүүлдэг. Мөн 2 хувийн буцаан олголтоор өнгөрсөн онд 257 тэрбум төгрөг, хонжворын сугалаанд 14 орчим тэрбум төгрөгийг иргэдэд олгосон байна.

НӨАТ-ыг дэлхийн улс орнууд авч ашиглах гол зорилго нь татварын системийг иргэд өөрсдөө хянах боломжийг бүрдүүлж өгч байгаа хэрэг юм. Гэтэл манай улсад НӨАТ -ын буцаан олголтын хувь хэмжээ бага, сугалаа явагдах систем нь эргэлзээтэй гэх мэт асуудал дагуулсан хэвээр байна