“Power Expo Festival” 6-р сарын 1-4-ны хооронд зохион байгуулагдана

11 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа "Power Expo Festival” нь энэ жил экстрим, экспо, энтертайнментийг хослуулснаараа онцлог байна. Авто мото спорт үзүүлбэр, бүх төрлийн үйлчилгээний нэгдсэн үзэсгэлэн, гадаадын болон дотоодын уран бүтээлчдийн нэгдсэн хөгжмийн наадам гэсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдах юм. Ингэснээр олон улсын авто спорт сонирхогчид, жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

4 өдрийн турш зохион байгуулагдах уг арга хэмжээ нь бүх насныханд зориулсан бөгөөд үзэгчдийн тав тух, зохион байгуулалтыг олон улсын стандартад нийцүүлсэн байна.

Power Expo-д дэлхийн томоохон наадмуудад оролцдог олон улсын dj, дотоодын уран бүтээлчид оролцох юм байна. Мөн The Hu хамтлаг анх удаа эх орондоо тоглоно.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх “Vip Auto Club” “VEP Entertainment Productions” хамтран ажиллаж байна.