“Fitch ratings” агентлаг Монгол улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B” буюу “Тогтвортой” түвшинд хэвээр үлдээжээ

“Fitch ratings” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг “B” буюу “Тогтвортой” түвшинд байна гэсэн өмнөх төсөөллөө хэвээр үлдээжээ. Хэдийгээр Монгол улсын гадаад өрийн хэмжээ өндөр, валютын нөөц нь дундарсан ч уул уурхайн олборлолт эрчимжиж, дотоодын эрэлт сэргэж байгаа нь зээлжих зэрэглэлийг хэвийн түвшинд хадгалахад эергээр нөлөөлжээ.

Мөн 2023 онд Монгол улсын эдийн засаг өмнөх оны үзүүлэлттэй ижил хэмжээгээр буюу 5 хувиар өсөх эерэг таамаглалыг тус агентлагийн эдийн засагчид дэвшүүлжээ. Ирэх 2024 онд Монголын эдийн засаг үргэлжлэн эрчимтэй өсөх төлөвтэй байгаа нь Хятад улсын эрх баригчдын хязгаарлалтын дэглэмээ сулруулсантай шууд холбоотой гэдгийг эдийн засагчид тайлбарлажээ. Хятад улс хилийн хяналтаа сулруулснаар Монголын нүүрсний экспортолж сэргэж эхэлсэн. Мөн ирэх жилээс хоёр улсын хил дамнасан төмөр зам бүрэн ашиглалтад орсноор экспортын хүчин чадал улам нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэсийн далд уурхай олборлолтоо өнгөрөгч 3-р сард эхлүүлсэн ч эдийн засгийн хувьд 2025 оноос өгөөжөө өгөх боломжтой гэж харсан байна.

Гэхдээ Монголын эдийн засаг гадаадын шууд хөрөнгө оруулалт болон зөвхөн БНХАУ руу түүхий эд экспортолдог байдлаас хэт хамааралтай тул зэрэглэл ахихад мөн сөргөөр нөлөөлжээ. Үүнээс гадна байгалийн баялгийн ашиглалттай холбоотой улс төрийн тогтворгүй байдал нь Монгол улсын эдийн засагт бодит хохирлыг учруулж байгааг тус агентлагаас онцолжээ.

Мөн 2023 онд инфляцын түвшин 12 хувьд хадгалагдсан хэвээр байх бол ирэх жил 9 болон түүнээс доош хувьд хүрч буурах төлөвтэй байгааг “Fitch ratings” агентлагаас мэдээлжээ.