Харь ургамал ихээр тарьж ургуулах нь харшил үүсгэгч шарилж ургамлын гаралтыг нэмэгдүүлж байна

Дэлхий нийтээр жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ жилийн хувьд манай улсад байгаль орчин аялал жуулчлалын газраас дөрвөн өдрийн үйл ажиллагааг төлөвлөсөн бөгөөд өнөөдөр “Биологийн олон янз байдал ба байгалийн ургамал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт гол хөндсөн асуудлын нэг бол харь зүйлийн ургамлыг дотооддоо тарьж ургуулснаар гарч буй хохирлуудын талаар мэдээллээ.

Засгийн газраас зохион байгуулж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд иргэн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн санхүүгийн боломжид тулгуурлан хурдан ургадаг харь зүйлийн ургамлыг гаднаас их хэмжээгээр оруулж ирж байгаа нь дотоодын ургамал зүйн экосистемд ихээхэн нөлөөлж байгааг мэдээллээ. Эдгээр ургамлыг ихээр тарих нь унаган ургамлын гарцад нөлөөлж гэмтээж байна.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын тарьж ургуулж буй харь ургамлууд нь зөвхөн ургамлын экосистемд нөлөөлөөд зогсохгүй харшил үүсгэгч шарилж ургамлын гаралтыг нэмэгдүүлж иргэдийн эрүүл мэндэд давхар нөлөөлж байгааг анхааруулж байна.