Монтана нь хувийн төхөөрөмжөөс “Тик Ток” цахим сүлжээнд хандахыг хориглосон АНУ-ын анхны муж болжээ

АНУ-ын Монтана мужийн хууль тогтоогчид Хятад улсад төвтэй “Тик Ток” цахим сүлжээний платформд хувийн төхөөрөмжөөс хандахыг хоригложээ. Ийнхүү тус муж улсын иргэд, оршин суугчид уг цахим сүлжээний платформыг хуулийн дагуу ашиглах эрхгүй болж байна.

Монтана мужийн Амбан захирагч Грег Энтони “Тик Ток”-д хориг тавих хуулийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Тус мужийн хууль тогтоогчид “Тик Ток” нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хятадын засгийн газарт дамжуулж байж болзошгүй тул хэрэглэгчийн эрхийг хамгаалах арга хэмжээг авснаа тайлбарлажээ.

“Тик Ток” платформыг АНУ-ын 150 сая гаруй иргэн идэвхтэй хэрэглэдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, өргөжиж байгаа төдийгүй 20 болон түүнээс доош насны хэрэглэгчдийн дунд хамгийн түгээмэл ашиглагдаж байна. Харин АНУ-ын бодлого тодорхойлогчид Хятад улсаас гаралтай “Тик Ток” платформ нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсээр байгаа юм.

Тэгвэл Монтана мужийн оршин суугчид уг цахим сүлжээнд хандах эрхгүй болсонтой холбогдуулан “Тик Ток”-ийн удирдлагууд шүүхэд нэхэмжлэл гаргахаа мэдэгджээ.