“Тэрбум мод” сангаас 34 төсөлд 1.3 тэрбум төгрөгийн грант буюу буцалтгүй санхүүжилт олгохоор болсон байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор монголын банкны холбоо арилжааны банкууд хамтран тэрбум мод санг байгуулан ойжуулалт нөхөн сэргээлт цэцэрлэгжүүлэлт хийхэд чиглэсэн төслүүдэд буцалтгүй санхүүжилт олгож эхэлсэн байна. Төслүүдэд Монгол орны байгаль экологид тохирсон дотоодын модыг тарьж ургуулж үржүүлэх, олон жил хэрэгжүүлэх шалгуур тавьжээ.

Монголын банкны холбоо, арилжааны банкууд болон Монгол банк хамтран байгуулсан “Тэрбум мод” сангаас 34 төсөлд 1.3 тэрбум төгрөгийн грант буюу буцалтгүй санхүүжилт олгоно. Нийт төслийн хүрээнд 37 га талбайд 105 гаруй мянган мод тарьж ургуулан, 20 мянган м.кв ногоон байгууламж бий болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн 800 орчим мянган хүнд тарьсан модоо арчилж тордох, ургуулах чиглэлээр экологийн боловсрол олгох юм байна.

Тус сан нь ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэхээр өнгөрсөн оны 10 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Цаашид ч энэ ажил үргэлжлэх бөгөөд гол зорилго нь экосистемийг гэмтээлгүй тухайн бүс нутагт тохирсон мод үржүүлгийг зохион байгуулж байгаа юм байна.

Шалгарсан 34 төслийн нэг онцлох төсөл нь тухайн бүс нутгийн модноос үрийг нь гаргаж аван тусгай бортогонд үржүүлэн тарьж ургуулах төсөл байсан юм.

Тус сангаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг мод тарихдаа тухайн бус нутагт тохирсон мод, ургамлыг тарих нь зөв юм гэдгийг уриалж байв. Мөн энэхүү төслийн шалгаруулалт цаашид үргэлжлэх тул оролцох боломжтой талаар мэдээллээ.