Боловсролын зээлийн сантай холбоотой нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа талаар Боловсролын зээлийн сангийн албаны дарга асан Сийлэгмаа мэдээлэл хийлээ. Боловсролын зээлийн сангийн зээлээр 2010 оноос хойш нийт 421 суралцагч дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурсан бөгөөд тэдний 93 хувь нь зөрчилтэй байсан талаар тэрбээр хэлж байгаа юм.
Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад сургах шийдвэрийг БШУ-ны сайд гаргадаг. Гэтэл тус сангаас олгосон зээл болон зээлийг тэглэх тушаал нь хууль бус байна гэж БЗС-гийн албаны дарга асан Сийлэгмаа мэдээлж байна. Тиймээс тус шийдвэрийг гаргасан үе үеийн боловсрол, шинжлэх ухааны сайд, боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж байгаа гарди, БШУЯ-нд ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга Цэдэвсүрэн болон бусад нэр бүхий албан тушаалтныг шалгуулах хүсэлтийг АТГ-т гаргаж байгаа байна.
Мөн Боловсролын зээлийн сангийн албаны дарга асан Сийлэгмаад БШУЯ болон харьяа байгууллагаас ихээхэн дарамт ирж байгаа учир хамгаалалт авах хүсэлтээ атг-т хүргүүлж байгаа юм байна.