Хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас хотын төв хэсэг нэрвэгдээд зогсохгүй хотын захын хороолол, тухайлбал Дамдаржаа, Улиастай орчмын айл өрхүүд ч үерийн эрсдэлд оржээ.
Баянзүрх дүүргийн 23-р хороо буюу Улиастайн гол орчмын энэ хэсэгт үерийн далангийн асуудлыг шийдээгүй. Тухайн дүүрэг хорооноос нэр дэвшдэг үе үеийн УИХ-ын гишүүд үерийн даланг шийдэж өгнө гэж амлалт өгдөг ч өнөөг хүртэл усанд автдаг нөхцөл байдал хэвээр байгаа юм. Тус хэсгийн оршин суугчдын зүгээс зөвшөөрөлтэй газар буусан. Гэсэн хэдий ч их хэмжээний борооны улмаас үерт өртсөн айлууд нүүхээс өөр аргагүйд хүрчээ. Мөн тус хэсгийн айл өрхүүд нийлж шороо овоолон далан барьж байгаа боловч энэ нь дахин бороо орох үед сэтрэх аюултай нөхцөл байдалд хүрээд байна гэсэн юм.
Нийслэл Улаанбатар хотын 70 орчим хувь нь гэр хорооллын бүс байна. Үүнтэй холбоотойгоор гэр хорооллын иргэд бохир ус, шалбаагнаас үүдэж гэдэсний халдварт өвчлөлөөр өвдөх нь их байдаг байна.