Энэ жил амьд малын үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад 30 орчим хувиар өсжээ

Баяр наадмын үеэр амьд малын эрэлт хэрэгцээ нэмэгддэг.  Тухайлбал, “Эмээлт” зах дээр бог мал наснаасаа хамаараад 150-380 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Энэ онд иргэдийн худалдан авах чадвар цар тахлын жилүүдтэй харьцуулахад сайн байгаа хэдий ч амьд малын үнэ хэт өндөр байгааг иргэд шүүмжилж байна.

Амьд малын худалдааны төв “Эмээлт” захад хонь 200-380 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бол ямаа 150-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил амьд малын үнэ хэт өндөр байгаа өмнөх жилүүдтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн гэдгийг иргэд хэлж байна.

Малчдын хувьд баяр наадмын өдрүүдэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх боломж олддог. Гэсэн хэдий ч малаа зарж борлуулахын тулд дийлэнх тохиолдолд зах зээлийн ханшаас бага үнээр ченжүүдэд өгдөг. Энэ нь мөн махны үнэ өсөх нэг шалтгаан болж байгааг малчид хэлж байсан юм. Иймд төрөөс бодлогоор дэмжиж махыг экспортод гаргах шаардлагатайг хэлж байна.

Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд хонь наснаасаа хамаараад 110-250 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.мөн иргэд жижиглэн худалдааны мах авахаас илүүтэй амьд мал авах нь эрсдэлгүй эрүүл  гэж үзэж байгаа юм.