Наадамчдын өргөн чөлөө буюу нисэх, яармагийн чиглэлийн 7.3 км авто замд нийтийн тээвэр зорчих хашилт тавиад байгаа юм

Наадамчдын өргөн чөлөө буюу нисэх, яармагийн чиглэлийн 7.3 км авто замд нийтийн тээвэр зорчих хашилт тавиад байгаа юм. Ингэснээр авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж байгаа гэж албаныхан хэлж байгаа ч тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдийн зүгээс эсрэг байр суурь илэрхийлж байна. Оргил ачааллын цагуудад тэд авто замын түгжрэлд ердийн үеэс 2-3 дахин илүү  хугацааг зарцуулж байгаа талаар гомдоллож байна.

Наадамчдын өргөн чөлөө буюу нисэх, яармагийн чиглэлд нэгдүгээр эгнээнд хашилт хийснээр ачаалал илүү нэмэгдсэн талаар жолооч нар ярсан байна. Өмнө нь тэд дээрх замд нэг цаг орчмын хугацааг зарцуулдаг байсан бол өнөөдрийн байдлаар 2-3 дахин илүү хугацааг зарцуулсан гэсэн юм.

Тэгвэл холбогдох байгууллагаас нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор авто замын нэгдүгээр эгнээг хаших ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн талаар хэлж байна. Ингэснээр иргэд нийтийн тээврээр түгжрэлгүй зорчих боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

Авто замын нэгдүгээр эгнээнд хашаа хайс байршуулах ажлыг Улаанбаатар зам ашиглалтын газар хийж байгаа бөгөөд 12 мянга гаруй метр урттай хашаа хайс нь 950 сая төгрөгийн өртөгтэй юм байна. Өнөөдрийн байдлаар 3000м хашаа хайс байрлуулсан бөгөөд эвдрэл гэмтэл зэргийг тооцоолж нэмэлтээр нөөцөлсөн гэдгийг албаныхан хэлсэн юм. Мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 11-р сард 1000 автобусыг шинэчлэн үйлчилгээнд нэвтрүүлэх юм байна