Баянзүрх дүүргийн онцгой комиссоос дүүргийнхээ иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн зун үерт автсан айл өрхүүдэд гэр болоод, хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлжээ

Баянзүрх дүүргийн онцгой комиссоос дүүргийнхээ иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн зун үерт автсан айл өрхүүдэд гэр болоод, хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлжээ. Түүнчлэн шаардлагатай өрхүүдэд тус бүрд нь 5 хүртэлх сая төгрөгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан байна. Энэхүү мөнгөн тусламжийг энэ сардаа багтаан олгохоор болжээ.

Баянзүрх дүүргийн 21-р хороонд нөхцөл байдал хүнд байгааг иргэдийн төлөөллүүд хэлж байгаа юм. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим айл өрхүүд хашаагаа янзалж чадаагүй байна. Үүний улмаас зарим айл өрхөд хулгай дээрэм орох болсон байна. 

Үерийн улмаас 383 айл 1521 иргэн хохирсон. Тэгвэл Баянзүрх дүүргийн онцгой комисс болон олон улсын тусламжийн байгууллагаас үерт орон гэрээ алдсан иргэдэд 47 гэрийг хүлээлгэн өгсөн байна. Иргэд хашаа байшин янзлах, эвдэрч гэмтсэн зүйлсийг сэргээхэд 10-20 сая төгрөг орж байгааг хэлж байна.  Иргэдийн зүгээс хохирол амссан бичиг баримтаа бүрдүүлж өгсөн ч одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй тусламжийн 5 сая төгрөг ихээхэн хэрэгцээтэй байгааг хэлсэн байна. Мөн өнөөдөр ч гэсэн хашаа хороогоо янзалж, 00-ын эвдэрлээ засаж буй иргэд олон байна. 

Тэгвэл дээрх асуудлаар холбогдох мэргэжилтэн хэлэхдээ энэ сард багтаан 260 айл өрхөд 5 сая төгрөгийн тусламжийг олгохоор болсныг мэдэгдсэн юм. Харин өнөөдрийн байдлаар тухайн хороонд оршин сууж буй иргэдийг дахин үерийн эрсдэлд оруулахаас сэргийлж их хэмжээний хайрга, шороо асгасан байна. Энэ нь хөгшин настай хүмүүс болоод бага насны хүүхэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа юм.