Өнгөрөгч 6-дугаар сард Миат компани орон нутгийн зарим чиглэлийн нислэгийн тийзийн үнээ 2-2.5 дахин хямдаруулсан. Тэгвэл энэ удаад ирэх 10-дугаар сараас Истанбул, Сөүл, Бээжин зэрэг гадаадын үндсэн долоон чиглэлийн нислэгийн тийзний үнийг 10-15 хувиар хямдруулахаар болсон байна.
УИХ-ын 2022 оны намрын чуулганаар батлагдсан газрын тосны тухай хуульд онгоцны шатахууныг гадны экспортлогч компаниас шууд авах тухай заасан. 20 гаруй жилийн хугацаанд дотоодын шатахууны импортлогч компаниас ашиг нэмэгдүүлсэн үнээр шатахуун авдаг байсан бол дээрх заалтын дагуу 2022 оны 9-р сараас эхлэн өнгөрсөн Монголын төрийн өмчит “Эрчим ойл” компаниар дамжуулан “Роснефть” компаниас хямдралтай үнээр шатахуун авч эхэлсэн. Ингэж шатахууны хэмнэлт хийсний үр дүнд Миат компани үндсэн долоон чиглэлийн нислэгийнхээ тийзийг 10-15 хувиар хямдруулсан байна. Tухайлбал
- Бээжин-УБ чиглэлд 881.000
- УБ-Инчион-УБ чиглэлд 1.200.000
- УБ-Бусан-УБ чиглэлд 1.100.000
- УБ-Хонгконг-УБ чиглэлд 1.400.000
- УБ-Токио-УБ чиглэлд 1.700.000
- УБ-Истанбул-УБ-1.600.000
- УБ-Франкфурт-УБ-1.900.000 төгрөг болж хямдарсан байна
Тийзний үнийн хямдрал Миат компанийн нийслэгийн Өвлийн цагийн хуваарь эхлэхэд буюу 10-дугаар сарын 28-наас хэрэгжиж эхлэх юм байна.