5 хүн тутмын 3 нь хальтирч унан, бэртэж байна
Хүйтний эрч чангарч хальтиргаа гулгаанаас болж  иргэд бэртэж гэмтэх тохиолдол ихээр гарч байна. Тухайлбал гар хөлийн яс цуурах, хугарах зөөлөн эд гэмтэх нуруугаа гэмтээх зэргээр гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд ирэх иргэдийн тоо эрс нэмэгджээ.Одоогийн байдлаар гэмтлийн эмнэлэг  болон салбар эмнэлгүүдээр хальтиргаа гулгаанаас үүдсэн 600 орчим иргэд  үйлчлүүлжээ.

Хүйтний эрч чангарч амралтын өдрүүдээр агаар салхинд гарах иргэдийн тоо өссөн байна. Амралтын өдөр иргэд агаар салхинд  ихээр гардагтай холбоотойгоор  хүнд болон хөнгөвтөр гэмтэл бүртгэгдсээр байгаа юм байна. Тодруулбал өндөр настан болон  бага насны хүүхдүүд бэртэж гэмтэлийн эмнэлэгт ханджээ. Хальтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэлийн эмчилгээ  хийлгэхэд хамгийн багадаа 14 хоногийг зарцуулдаг бол хүнд, хөнгөн гэмтэлээс  шалтгаалан  2-3 сарыг ч  зарцуулах тохиолдол байдаг гэлээ. Цаашид хальтиргаа гулгаа их байх тул иргэд сонор сэрэмжтэй байх шаардлагатай байгаа юм. Иймд иргэд резин ултай хальтардаггүй гутал өмсөх, гэрийнхээ ойр орчмийн цасыг цэвэрлэх хүүхэд болон өндөр настай иргэдээ харгалзах хүнгүй явуулахгүй байхыг   мэргэжилтнүүд  хэлж байна.