Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Украинд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүд нь идэвхтэй шилжилт хөдөлгөөн хийж эхэлсэн талаар мэдээлсэн байна
Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Украинд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүд нь идэвхтэй шилжилт хөдөлгөөн хийж эхэлсэн талаар мэдээлсэн байна. Харин тус улсын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу дээрх мэдээлэл нь худал гэдгийг хэлж, дотоодын өдөөн хатгасан үйлдэлд хариуцлага хүлээлгэнэ гэдгээ онцолжээ.

Даваа гарагт Риа Новости болон Тасс Агентлаг ОХУ-ын Батлан Хамгаалах яам цэргүүдээ Украины Днепр мөрний зүүн хэсэг дагуу "Илүү таатай байрлалд" шилжүүлж байгаа тухай мэдээлсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков цэрэг, армийн зохион байгуулалт алдагдаж, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстойг мэдэгдсэн байна.

Үүнээс гадна ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины зүүн бүс нутагт давшилтаа эрчимжүүлж, Бахмут хотыг эрхшээлдээ оруулахын тулд томоохон агаарын довтолгоо хийж эхэлсэн байна.

Түүнчлэн өнгөрөгч амралтын өдрүүдээр Украины Нийслэл Киев хот сүүлийн гурван сар гаруйн хугацаанд анх удаа агаарын довтолгоонд өртсөнийг хэвлэлүүд мэдээлжээ. Урьдчилсан байдлаар агаарын довтолгооноос хамгаалах систем Киев хотыг агаарын зурвасыг хамгаалж байсан ч баллистик пуужин байндаа туссан байж болзошгүй байна. Халдлага үйлдэгдэхээс хэдхэн хормын өмнө Киев болон ойролцоох бүс нутгуудад агаарын довтолгооны сэрэмжлүүлэг хүргүүлж, оршин суугчдыг хоргодох байранд хүргэж эхэлсэн байна.