Хат сууж цэрэг болдог гэх нэрийн дор зодуур, хатуу дэгээр салаан дарга, хал цэргүүд нь бусад шинэ цэргээ дарамталдаг. Үүнээс шалтгаалж залуучууд бие, сэтгэл санаагаараа хохирох цаашлаад амь насаа алдах, амиа хорлох зэрэг хэргүүд гарч байна гэдгийг цэргийн алба хааж байсан иргэд хэлж байна. Цэргийн дүрэмд зааснаар тухайн цэрэг ёс зүйн зөрчил гаргасан бол суниалгах, гүйлгэх гэх мэтээр арга хэмжээг авдаг. Гэсэн ч манай улсын цэрэг, армид зодож хүмүүжүүлэх гэсэн бичигдээгүй хууль үйлчилсээр байна.
Зэвсэгт хүчний 326-р ангид гарсан харамсалтай хэргээс шалтгаалж тус ангийн цэргүүдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан. Ингэхэд тус ангийн цэргүүдэд ханиадны шинж тэмдгүүд голчлон илэрсэн гэдгийг Цэргийн төв эмнэлгээс мэдээлж байна.
Зэвсэгт хүчний 326-р ангид өмнө нь 2021 онд салааны захирагч нь харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ байлдагч Б-гийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан байдаг. Үүнээс шалтгаалж цэргийн алба хааж байсан Б гэмтэл, бэртлээ дааж чадалгүй амь насаа алдсан хэрэг гарч байсан юм. Мөн тухайн цэргийн ангийн удирдлагууд солигдоогүй гэдгийг цэргийн алба хаагч нар нь хэлж байсан юм.