- Манай улсад хүүхдийн тоглоомын аюулгүй байдлын талаар 4 стандарт хэрэгждэг. Олон улсад мөрдөгддөг дээрх стандартуудыг монгол улсын стандартаар баталсан ч зах зээл дээр хэрэгжилт тааруу байна.
- Хамгийн сүүлд гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн 39 аж ахуйн нэгж, 27 иргэний 10 улсаас импортолсон 182,7 тн, 18951 ширхэг хүүхдийн тоглоомд мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ.
- Улаанбаатар хот, 14 аймгийн нийт 129 хүүхдийн цэцэрлэгүүдэд хэрэглэж байгаа тоглоомуудаас дээж авч шинжлүүлсэн байна
- Шинжилгээгээр дээрх тоглоомнууд хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан болох нь тогтоогдсон ч хувь хүмүүсийн оруулж ирж байгаа стандартын шаардлага хангаагүй тоглоомууд зах зээл дээр нийлүүлэгдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Манай улсад тоглоомын физик болон механик шинж чанарын аюулгүй байдал, шатамхай байдал, тоглоомын элементүүдийн шилжилтийг стандарчилсан байдаг. Мөн гадна ба дотор ашиглагддаг савлуур болон гулгуур болон түүнтэй адил тоглоомд тавигдах стандартыг баталсан байдаг. Хамгийн сүүлд мэргэжлийн байгууллагын хийсэн лабораторийн шинжилгээгээр аж ахуй нэгжүүдийг оруулж ирж байгаа тоглоомуудаас авсан дээж физик, хими, хүнд металлын үзүүлэлтүүд нь стандартын шаардлагыг хангахуйц байгааг тогтоожээ.
Тэгвэл зарим хилийн боомтуудаар хувь хүний хэрэглээ гэх нэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичгийн зөрчилтэй тогтоом импортолж байгааг тогтоожээ.
Цаашид хүүхдийн тоглоомд тавигдах стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагын нэршлийг нэг болгох, тоглоомын найрлага бүтцийг судлах лабораторийн хүчин чадлыг нэмэх, олон нийтэд тоглоомын аюулгүй байдлын талаар мэдээлэл сурталчилгаа зөвлөмж хүргүүлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас онцолжээ. Мөн импортын тоглоомын бичиг баримт, олон улсын тэмдэг тэмдэглээнд тавих хяналт шалгалтыг чангатлах хэрэгтэйг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байгаа юм.