ОХУ-ын газрын тосыг хуулийн цоорхой ашиглан Их Британийн зах зээлд нийлүүлж байгаа нь тогтоогджээ

Украины дайны улмаас хориг арга хэмжээнд багтсан ОХУ-ын газрын тосыг боловсруулан Их Британийн зах зээлд нийлүүлж байгаа нь тогтоогджээ. Хуулийн цоорхойг ашигласан гэж тодорхойлж байгаа энэхүү үйл ажиллагаа нь Оросын түүхий нефтийг Энэтхэг тэргүүтэй улс орнуудад боловсруулж, Их Британид худалдаалахтай холбоотой юм байна.

Энэхүү үйл явц нь хууль зөрчсөн явдал биш төдийгүй Их Британийн Засгийн газар ОХУ-ыг чиглэсэн Өрнөдийн хоригийг огт зөрчөөгүй гэдгийг шинжээчид хэлж байна. Гэсэн хэдий ч энэ нь ОХУ-ын дайны санхүүжилтийг хязгаарлах зорилготой хориг арга хэмжээний цар хүрээг хумигдуулж, үр нөлөөг бууруулж байгааг тэд хэлж байна.

Харин Их Британийн хууль тогтоогчид Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын нефть, газрын тосны импортыг үгүйсгэсээр байгаа юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Гарал үүслийг тогтоох" дүрэм журмын дагуу түүхий нефтийг олборлосон гэхээсээ илүүтэйгээр арилжааны зорилгоор боловсруулсан улс нь тухайн нефтийг өмчилж, худалдаалах боломжтой гэдгийг Их Британийн Засгийн газраас мэдэгдсэн байна.

Тэгвэл Москвагийн дайны санхүүжилтийн нэг томоохон эх сурвалжийг боомилохын тулд хуулийн цоорхойг нөхөх ёстой гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ингэхийн тулд эхлээд Энэтхэг, Хятад зэрэг Оросын эсрэг Өрнөдийн хориг арга хэмжээнд нэгдээгүй улс орнуудад боловсруулсан эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглох, бүхэлд нь хориг тавих ёстойг тэд хэлж байна.

Тэгвэл уг хуулийн цоорхойн уршгаар зах зээл дээр Оросын түүхий нефтийн эрэлтийг болон борлуулалтыг нэмэгдүүлж, үнийг хөөрөгдөж байна. Зөвхөн 2023 онд Их Британи улсын эрчим хүчний компаниуд Энэтхэг, Хятад зэрэг 9 улс орноос Оросын боловсруулсан 5.2 сая нефтийг худалдаж авахын тулд ойролцоогоор 800 сая америк.доллар зарцуулжээ. Их британийн нислэгийн компаниудын дийлэнх нь ОХУ-ын боловсруулсан түлш ашиглаж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Мөн ийм төрлийн бүтээгдэхүүний гарал үүсэлд нарийвчилсан хяналт тавихад хүндрэлтэй ч Оросын газрын тосыг боловсруулж хамгийн их өндөр үнэд хүрэх боломжтойд нь буюу онгоцны түлш эсвэл уул уурхайн тоног төхөөрөмжид ашигладаг дизель зэргийг онилон хориг тавих боломжтой гэж үзэж байна. Эдгээр салбарт ашиглаж байгаа сайн чанарын түлшийг Орос, Америк, Саудын Араб зэрэг цөөн улсад олборлодог түүхий нефтийг боловсруулж гаргаж авдгийг тэд онцолж байгаа юм байна.