Баянзүрх дүүргийн 26 болон 36-р хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барина

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод орон сууцны хорооллуудыг огт төлөвлөлтгүйгээр барьсан тул улсын сургууль, цэцэрлэггүй хороод маш их байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хороонд нийт 40.000 гаруй иргэн оршин суудаг ч харьяалагдах улсын сургууль, цэцэрлэг байхгүй тул газар чөлөөлөлт, хийж 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барихаар

Баянзүрх дүүргийн 26-р хороо нь 4000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Гэвч тус хороонд улсын цэцэрлэг байдаггүй. Тэгвэл 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг дүүргийн төсвөөр барихаар урьдчилан төлөвлөөд байна.

Хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй байршлуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орц, гарцыг нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байгааг албаныхан хэлж байна. Газраа чөлөөлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэрлэх юм байна.

Ийнхүү нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барихаар ажиллаж байгаа юм. Мөн Баянзүрх дүүргийн 36-р хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4000 гаруй ам метр газрыг чөлөөлөөд байна.