Их Британийн Хаан III Чарльз хорт хавдраар өвчилснийг Букингэмийн ордноос мэдээлжээ

Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Хаан Чарльз хорт хавдраар өвчилснийг Букингэмийн ордноос мэдэгджээ. Гэвч түүнийг ямар төрлийн хорт хавдраар өвдсөнийг тогтоогоогүй хэвээр байгааг эрүүл мэндийн байгууллагаас уламжилжээ.

Энэ нь түрүү булчирхайн хорт хавдар биш бөгөөд түүний томорсон түрүү булчирхайг эмчлэх явцад хорт хавдрын эс илрүүлсэн байна. Өнгөрсөн Даваа гаргаас Чарльз Хаан хорт хавдрын эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд эмчилгээний үеэр олон нийтийн өмнө хүлээсэн ажил үүргээ түр хугацаанд хойшлуулахаар болжээ. Өдгөө 75 настай тэрээр эмчилгээнд бүрэн анхаарлаа хандуулж, төрийн ажил албандаа аль болох хурдан хугацаанд буцаж орохыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлсэн байна.

Букингемийн ордноос хорт хавдрын үе шат, явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Чарльз хаан хоёр хүүдээ уг оношныхоо талаар биечлэн мэдэгдсэн бөгөөд уэльсийн хунтайж эцэгтэйгээ холбоотой байгаа гэдгээ уламжилсан байна. Мөн АНУ-д амьдардаг Сассексийн гүн, хунтайж Харри аавтайгаа холбогдсон бөгөөд ирэх долоо хоногт түүнтэй уулзахаар Их Британид хүрэлцэн очихоор болсныг хэвлэлүүд мэдээлжээ.

Ширээнд залраад 18 сар хүрэхгүй хугацаа өнгөрөөд байгаа Чарльз хааны хорт хавдрын тухай элдэв цуурхал тарахаас нь өмнө олон нийтэд зарласан байна.

Үүнээс гадна өнгөрсөн сарын сүүлээр Уэльсийн гүнж Кэйт хэвлийн хөндийн хагалгаанд орсон бөгөөд түүний биеийн байдал хэвийн байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.