Мичиган мужийн тангарагтны шүүх 2021 онд өсвөр насны хүүхэд ангийнхаа дөрвөн хүүхдийг буудаж хөнөөсөн хэрэгт түүний эцэг, эхийг буруутгажээ

Өнгөрсөн Мягмар гарагт Мичиган мужийн тангарагтны шүүх 2021 онд өсвөр насны хүүхэд ангийнхаа дөрвөн хүүхдийг буудаж хөнөөсөн хэрэгт түүний эцэг, эхийг буруутгажээ. Хуулийн байгууллагаас 45 настай Женнифер Крамблийг сургуулийн орчинд үйлдэгдсэн хүн амины гэмт хэрэгт буруутгасан нь тус улсад анхны тохиолдол болжээ.

АНУ-д анх удаа сургуулийн орчинд үйлдэгдсэн хүн амины хэргийн гэм буруутнаар сэжигтний эцэг эхийг ялласан тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал өнгөрсөн 2021 онд Мичиган мужийн Детройт хотын нэгэн ахлах сургуулийн сурагч гар буу ашиглан ангийнхаа хүүхдийг хөнөөсөн хэрэг гарсан юм. Харин Мичиган мужийн тангарагтны шүүх сэжигтний эцэг эхийг хэрэгт буруутгаж, хүүхдээ нийгэмд аюул занал учруулах эрсдэлтэй буюу өсвөр насны хүүг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэдгийг мэдсээр байж галт зэвсгээр хангасан гэж ялласан байна. Хуулийн байгууллагаас 2021 онд Оксфордын ахлах сургуульд гарсан халдлагын үеэр амь үрэгдсэн дөрвөн сурагч тус бүрд хэрэг нээж, дөрвөн өөр аллагын хэрэгт хүүгийн эцэг эхийг буруутгажээ.

Яллагдагч шүүхийн шийдвэрт бага зэрэг зэрэг сэтгэл дундуур байгаа нь харагдсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн Даваа гаргаас эхлэн прокурорын яллах дүгнэлтийг 16 цаг хэлэлцэж шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн шийдвэрт мужийн хуулийн дагуу Женифер Крамбл нь хэрэг гарах үед 15 настай байсан өсвөр насны хүүгээ нийгэмд аюул занал учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй байсан гэж үзсэн байна. Түүнчлэн буу сум, зэргийг хуульд заасны дагуу зохих ёсоор хадгалж чадаагүй төдийгүй хүүгийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал тавьж чадаагүй гэж буруутгасан байна.  

Харин  ирэх 3-р сард өсвөр насны хүүгийн эцгийг оролцуулах шүүх хурал явагдах тов гарсан байна. Хууль сахиулагчид 47 настай Жеймс Крамблиг мөн хүүхдэдээ анхаарал хандуулаагүй нь улмаас үйлдэгдсэн хүн амины хэрэгт буруутгаж, яллахаар төлөвлөжээ.