Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид шувууны ханиадны “H5N1” вирус хүнд халдварлах эрсдэлд маш их санаа зовниж байгаа гэдгээ мэдэгдсэн байна
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид шувууны ханиадны “H5N1” вирус хүнд халдварлах эрсдэлд маш их санаа зовниж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Энэ сарын эхээр АНУ-ын Техас мужид үхрийн фермийн аж ахуй эрхэлдэг хоёр хүн шувууны ханиад тусаж, эмнэлгийн шуурхай тусламж авсны дараа ДЭМБ-аас вирусны халдвар түгшүүр төрүүлж байгааг уламжиллаа.

ДЭМБ-ын эрдэмтэд хариулгын үхэр, мал амьтнаас сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд яаралтай мал эмнэлэгт хандахыг дэлхий нийтэд уриалсан байна. Тус байгууллагын тэргүүлэх эрдэмтдийн нэг Фаррарын хэлснээр "Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол нугас, тахиа зэрэг амьтнаар дамжин шувууны ханиадны h5n1 вирус өргөн хүрээнд тархах, мөн вирусний халдвар мутацид орж, хүнд халдварлах чадвараа хөгжүүлж, улмаар хүнээс хүнд халдварлах тохиолдол олшрох эрсдэл байна. “хэмээжээ.

Гэхдээ Канад, Америкийн судлаачдын баг олон арван жилийн турш шувуунаас шувуунд, дараа нь шувуунаас хөхтөн амьтдад дамжин халдварласан ханиадны вирус мутацид орж өргөн хүрээг хамарч байгаа ч хүн төрөлхтөнд голомтлон халдварлах эрсдэлд одоохондоо санаа зовних хэрэггүй гэдгийг онцолжээ. Энэ ханиадны вирус өнгөрсөн хугацаанд эрдэмтдийн "Радарт" байсаар ирсэн бөгөөд тэдний хэлснээр шувуудын дунд халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдсэн нь цаг уурын нөхцөл байдалтай бас холбоотой байна.