БЗД, Улиастай орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох 12.000 айлыг төвлөрсөн дулаанаар хангах боломж бүрдлээ
Өнөөдөр “Амгалан” дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо. Амгалан дулааны станцыг өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 348 мвт байсныг 464 мвт болгон өргөжүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл нь нэмэгдэж байна. Ингэснээр нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох 12000 айл, өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болжээ.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа  дулааны станцуудын насжилт 36-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 33-63 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан хүндрэлтэй нөхцөлд байдалтай байгаа. Иймд Засгийн газраас Шинэ Сэргэлтийн бодлогын хүрээнд өнгөрөгч оны дөрөвдүгээр сард Амгалан дулааны станцыг өргөтгөх ажлын төслийг эхлүүлж хугацаанаас өмнө ашиглалтад оруулж байна.

Амгалан дулааны станцыг өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 348 мвт байсныг 464 мвт болгон өргөжүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая гкал дулаанаар нэмэгдэж байгаа юм. Ингэснээр нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох 12000 айл, өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна.

Станцын өргөтгөлийн хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 мвт-ын хүчин чадалтай нэг зуух шинээр суурилуулж, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгожээ. Мөн техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 м3-ийн багтаамжтай үнс хадгалах байгууламжийг бүтээжээ. Уг бүтээн байгуулалтад нийт 65.6 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулсан байна. Цаашид Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, Богд уулыг тойрсон шинэ төлөвлөлтийн шийдэл гаргаж байгаа учраас эрчим хүчний салбарт онцгой анхаарна гэдгийг засгийн газраас мэдэгдсэн юм.