Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр дааж байгаа зохицуулалтад жилдээ 24 тэрбум төгрөгийг төсөвлөж байна
Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд энэ оноос эхлэн малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 50 хувиар хөнгөлж байгаа. Үүний хүрээнд малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт сайжирна гэсэн хүлээлттэй байсан ч зудын нөхцөл байдлаас шалтгаалж төлөлтийн байдал буурсан үзүүлэлттэй байна. Одоогоор гурван малчин тутмын 2 нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй хэвээр байна.

Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг энэ оны 1-р сарын 1-ээс эхлэн 50 хувь хөнгөлж, төр дааж байгаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим аймгийн хувьд малчдын НДШ төлөлтийн байдал сайжирсан байна.

Гэсэн ч ихэнх аймгийн малчдын НДШ төлөлт сайжраагүй буурсан үзүүлэлтэй байна. Учир нь зудын нөхцөл байдлаас шалтгаалж НДШ төлөлт эхний 5 сарын байдлаар муу байлаа гэдгийг холбогдох байгууллагаас нь мэдээлж байсан юм. Одоогоор 150.000 гаруй малчдын 45-50 мянга орчим нь л НДШ төлж байна. Тиймээс малчдын НДШ төлөлтийг энэ ондоо 15-20 хувиар нэмэгдүүлэхийн тулд шимтгэлийн үр ашиг, ач холбогдлыг таниулах цаашлаад дижитал орчинг ашиглаж төлбөр төлөх байдлыг нь нээх талаар судалж байгаа юм байна.

Олон улсад монголын малчидтай ижлээр эх газар, төвийн бүсээсээ хол тариалан эрхлэгч, загасчид бий. Эдгээр иргэдийн НДШ төлөлтийг сайжруулахын тулд НДШ хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгох, НДШ үр ашиг, ач холбогдлыг таниулах ажлыг зохион байгуулдаг байна.

Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр дааж байгаа энэ зохицуулалтыг хүрээнд улсын төсвөөс жилдээ 24 тэрбум төгрөгийг төсөвлөж байгаа юм байна.