Улсын хэмжээнд 20 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргажээ

Засгийн газраас Баялгийн Сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол баталснаар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг хуримтлалын санд төвлөрч байгаа нь үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжих нөхцөлийг бүрдүүлж, нийт 10.000 айл өрхийн ипотекийн зээлийн асуудал шийдвэрлэгдэхээр болсон. Гэвч сүүлийн саруудад байрны үнэ огцом өсөж байгаа нь ипотекийн зээлийн шийдвэр гарахыг хүлээж байсан иргэдэд санхүүгийн хүнд цохилт болж байна.

  • Энэ оны 5-р сарын байдлаар нийт 20 орчим мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан байна. Үүнээс  3500 гаруй нь орон нутгаас, 16.000 гаруй нь Улаанбаатар хотоос хүсэлт гаргажээ
  • Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 2600 гаруй иргэнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна.
  • Ипотекийн зээлд жил бүр 750 орчим тэрбум төгрөг хуваарилагддаг байна. Тэгвэл үүн дээр хуримтлалын санд төвлөрөх 500 тэрбум төгрөгийг хамтатган тооцож,  нийт 1.2 их наяд төгрөг бүрдүүлснээр 10 мянган айл өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
  • Гэвч ипотекийн зээл олгох хөрөнгийн эх үүсвэрүүд ийнхүү шийдэгдэж эхэлсэн нь орон сууцын үнэ нэмэгдэх  нэгэн шалтгаан болж байна. ҮСХ-оос гаргасан судалгаагаар  орон сууцын үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар, өмнөх сараас 1,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая-4.300 мянган төгрөгийн ханштай худалдаалагдаж  байна. Харин хуучин орон сууцны үнэ дунджаар 3,8-4,450  мянган төгрөгийн үнэтэй байна. Иргэд орон сууцтай болохын  тулд өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглан ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагддаг. .гэсэн хэдий ч ипотекийн зээлд хамрагдсан иргэд зээлээ шийдвэрлэгдэх хүлээлгийн хугацаанд орон сууцын үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг хэлж байна.жишээлбэл энэхүү иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгөөд жил орчмын хугацаанд хүлээж байгаа юм. Тэрээр тухайн үед 240 сая төгрөгийн байр авах гэрээг хийж байсан ч зээл шийдвэрлэлт үргэлжилж байгаа энэ хүртэлх хугацаанд тухайн байрных нь  үнэ нэмэгдэж 300 саяд хүрчээ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 20 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлт өгсөн байна. Энэ хэмжээгээр зээл хүсэх иргэдийн хүлээх хугацаа нэмэгдэж байгаа юм. Хуримтлалын сангаар санхүүжилтийг шийдвэрлэж санхүүжилтийг олгож эхэлснээр орон сууцны үнэ нэмэгдэх болжээ. Улмаар   ипотекийн зээл нь хүү багатай хугацаа урт байдаг  учир эрэлт үүсгэх, үнэ өсөх  гол шалтгаан болж байгааг монгол банкнаас тайлбарлалаа.

Засгийн газраас гаргасан Үндэсний Баялгийн Сангийн хууль мөн одоо өргөн мэдүүлэхээр хүлээгдэж байгаа үндэсний орон сууцжуулалтын тухай хууль төслүүд нь бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилготой. Гэсэн хэдий ч орлого нэмэгдэхгүйгээр иргэд  хамрагдах нь иргэдийн амьжиргааны түвшин доошлох эрсдэлтэй юм байна.

Мөн зарим иргэдийн зүгээс  хэлэхдээ ипотекийн зээл авахын тулд танилаараа дамжуулах зарим тохиолдолд холбогдох албан тушаалтанд мөнгө өгөх ч тохиолдол гардаг байна.