АНУ-ын Засгийн газар, ард түмэн Украины аюулгүй байдлын бүрэн эрхт байдал баталгаажих хүртэл тусламж үзүүлсээр байна
Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен Украин улсад хийсэн гурван өдрийн төрийн айлчлалаа өндөрлүүлсэн байна. Тэрээр АНУ-ын Засгийн газар, ард түмэн Украины аюулгүй байдлын бүрэн эрхт байдал баталгаажих хүртэл тусламж үзүүлсээр байна гэдгээ онцолжээ.

Энэ долоо хоногт ОХУ-ын Зэвсэгт хүчний Украины газар нутгийн зүүн хэсэгт өгч байгаа агаарын цохилтоо эрчимжүүлснээс гадна хуурай замын давшилтаа ч үргэлжлүүлж байна. Энтони Блинкений айлчлал ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины зүүн бүсийн Харьков хот руу халдан довтлох зэрэгцэн тохиосноороо онцлог байлаа.

Өнгөрсөн сард АНУ-ын Конгрессын танхим Украин үзүүлэх 61 тэрбум ам.долларын цэргийн тусламжийн багцыг баталсны дараа оросыг давшилт эрчимжиж, байлдааны талбарт давуу талыг олж аваад байгаа юм.

АНУ-ын Засгийн газраас илгээх зэр зэвсгийн тусламж байлдааны талбарт очих хүртэл нэлээдгүй хугацаа шаардагдах төлөвтэй байгаа тул Украины арми бүхэлдээ хориглолтын байрлалд шилжиж, дайсагнагч талынхаа давшилтыг няцааж байна.

Харин нөхцөл байдал эгзэгтэй үед АНУ-ын тэргүүлэх дипломатч Э.Блинкен Украинд гэнэтийн айлчлал хийж гурван өдрийг тэнд өнгөрүүлсэн бөгөөд оюутан сурагчдад илтгэл тавьж, уушийн газарт мини концерт тоглоод хүртэл амжсан байна.

Айлчлалынхаа төгсгөлд Э.Блинкен АНУ-ын зэвсгийн тусламж удааширсанд хүлцэл өчсөн ч Украины тусгаар тогтнолыг хамгаалахын төлөөх Вашингтоны байр суурь хэзээ ч ганхахгүй гэдгийг хэлсэн байна.